
Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх
Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.
I үе шат
Сургуулийн тодорхойлолт болон дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем дэх бүртгэл /2 оноо/
Дотоодын их, дээд сургуулийн 2 эсхүл 3-р дамжааны суралцагч байх ба их сургуулийн системд бүртгэлтэй байх
Сүүлийн 3 улирлын голч дүнгийн дундаж /1-6 оноо/
3.4-3.49 — 1 оноо. 3.5-3.59 — 2 оноо. 3.6-3.69 — 3 оноо.
3.7-3.79 — 4 оноо. 3.8-3.89 — 5 оноо. 3.9-4.0 — 6 оноо
Тусгай хэрэгцээтэй суралцагч /5 оноо/
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурах, боловсрол эзэмшихэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
II үе шат
Эссэ танилцуулга /10 оноо/
Суралцах төлөвлөгөө 2 оноо
Мэргэжлээ судалсан байдал 2 оноо
Илэрхийлэх ур чадвар 2 оноо
Ирээдүйн зорилго, төлөвлөгөө 2 оноо
Утга найруулга, зөв бичих дүрэм 2 оноо
Соёл урлагийн чиглэлээр суралцагч
Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцаж буй суралцагчийн сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноо, суралцаж буй хөтөлбөр, өмнөх боловсролын гэрчилгээний дүн, бусад гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын дүн болон сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг тус тус харгалзан үзнэ.
Бусад
© 2023 . Шинэ мянган тэтгэлэг.